Сити Плаза, 4 давхар, 405 тоот
Улаанбаатар, Сөүлийн гудамж
09:00 - 18:00
Даваа - Баасан
info@infosolution.mn
+(976) 75111359

“ИНФОСОЛЮШН” ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН НУУЦЛАЛЫН БОДЛОГО

1. Энэхүү бодлогын зорилго нь байгууллагын болон харилцагчийн мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахад оршино.

2. Энэхүү бодлого нь компанийн бүх ажилтан, гэрээт ажилтан, зөвлөх, нийлүүлэгч болон компанийн мэдээлэл, мэдээллийн системд хандах эрх бүхий бүх этгээдэд хамаарна.

3. Компани энэхүү бодлогын хүрээнд дараах шаардлагыг мөрдөж ажиллана:

1. Байгууллагын мэдээллийг зөвхөн эрх бүхий этгээд ашиглана.

2. Нууц мэдээллийг зөвшөөрөлгүй этгээдэд задруулах, дамжуулах, хуулбарлахыг хориглоно.

3. Мэдээлэлд хандах эрхийг ажлын хэрэгцээ, хамгийн бага эрхийн зарчмаар олгоно.

4. Харилцагч, түнш, ажилтны мэдээллийг холбогдох хууль тогтоомж болон гэрээний шаардлагын дагуу хамгаална.

5. Мэдээллийг хадгалах, боловсруулах, дамжуулах, ашиглах үед зохих техникийн болон зохион байгуулалтын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.

6. Ажилтан мэдээллийн аюулгүй байдлын аливаа зөрчил, сэжигтэй үйл ажиллагааг нэн даруй мэдээллийн аюулгүй байдлын багт мэдээлнэ.

4. Энэхүү бодлогыг зөрчсөн тохиолдолд компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

5. Энэхүү бодлогыг жилд нэг удаа болон шаардлагатай тохиолдолд хянаж байнга сайжруулж шинэчилнэ.

info@infosolution.mn
Улаанбаатар хот, Сөүлийн гудамж,
Сити Плаза, 4-р давхар, 405 тоот
/// 
шилжилт.шалгана.цухуйж

Хүсэлт гаргах

Танд тохиромжтой шийдлийг бид санал болгоно.