SIEM технологи нь аппликэйшн, сүлжээ, аюулгүй байдлын
төхөөрөмж зэрэг байгууллагын дэд бүтцийн бүх хэсгээс эвент
мэдээллүүдийг real-time цуглуулж, түүн дээр дүн шинжилгээ хийн
болзошгүй халдлага, эрсдлүүдээс сэргийлэх боломж олгодог.
Товхондоо, байгууллагын бүх системүүдээс логуудыг цуглуулж,
ойлгоход хялбар тайлан руу хувиргадаг систем юм.
Технологи хурдацтай шинэчлэгдэн, халдлагын арга техник улам
нарийн болохын хэрээр SIEM технологи ч адил хувьсан өөрчлөгдөж
Entity Behavior Analysis, Automated Incident Response, Lateral
Movement зэрэг шинэ боломжуудыг өөртөө нэгтгэн илүү хүчирхэг
болсоор байна.