Майкрософт корпораци өчигдөр /2021.06.24/ албан ёсоор Windows үйлдлийн системийн дараагийн үе болох Windows 11-ийг танилцууллаа. Windows 11 нь хэрэглэгчийн интерфейсийг илүү хялбар болгож, өмнө нь байгаагүй олон аппликэйшн агуулсан Windows дэлгүүрийг(Windows Store) шинээр нээж, үзүүлэлтийг сайжруулж, нэгэн зэрэг олон үйлдэл хийх боломжтой болсноороо онцлог юм.
Майкрософт нь Амазон болон Интелтэй хамтран ажилласны үр дүнд Windows 11 дээр Андройд аппликэйшнүүдийг ажиллуулах боломжтой болсон байна.
Redesigned for productivity, creativity and ease
Хийгдсэн шинэчлэлүүдээс танилцуулбал:
Windows 11-ийн Эхлэх цэс /Start menu/ нь таскбарын голд байрлаж, Dark болон light mode-тэй байна.
Хэрэглэгч өөрийн ашигладаг аппликэйшнүүдийг дуртай хэлбэрээрээ хадгалж болох ба энэ шинэчлэл нь олон дэлгэц зэрэг ашигладаг хэрэглэгчдэд дэлгэц тус бүр дээр хамааралтай аппликейшнүүдийг байрлуулах боломж олгож байгаа давуу талтай.
Windows 11-ийн өөр нэгэн гол шинэчлэлт бол update-ийн хэмжээг 40%-иар багасгаж илүү үр дүнтэйгээр ажиллуулах болсон явдал юм. Үүнээс гадна Microsoft Teams аппликэйшн таскбарт байрлах болсон төдийгүй бүх нээлттэй аппликэйшн дээр нэгэн зэрэг микрофоны дууг хаах /mute/ тохиргоо нэмэгдсэн байна.
Өнөөдөр дэлхий даяар хэдэн зуун сая хүмүүс Windows дээр тоглоом тоглож байна. Эдгээр хэрэглэгчдэд Windows 11 нь хамгийн сүүлийн үеийн тоглоомын технологийг ашиглах боломжийг олгож байгаа юм. DirectX 12 Ultimate нь график дүрслэлийг өндөр фрэймийн хурдаар идэвхжүүлж, DirectStorage нь илүү хурдан ачаалах ба Автомат HDR-ийн тусламжтайгаар илүү өргөн, илүү тод, өнгөний хувьд жинхэнэ сэтгэл татам визуал experience авах боломжтой болж байна. Мөн PC эсвэл Ultimate-д зориулсан Xbox Game Pass-ийн тусламжтайгаар видео тоглоом сонирхогчдод 100 гаруй өндөр чанартай PC тоглоомын санд нэвтрэх эрх нээгдэж байгаа юм.
Эцэст нь Windows 10-ын хэрэглэгчдэд Windows 11-рүү үнэ төлбөргүй upgrade хийх боломж олгох ба Windows 11 нь энэ оны 10 сард хэрэглээнд нэвтрэх төлөвлөгөөтэй байна. Windows 11 нь 4GB RAM, 2 болон түүнээс дээш Core CPU, 64GB болон түүнээс дээш багтаамж дээр суухаар шалгууртай(system requirement) юм.